3 сарын 7, Ням
newswire

Авлига авсан гэх шүүгч нараас нэгийнх нь хэргийг тусгаарлан шүүхээр боллоо

Салхитын мөнгөний ордтой холбоотой авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон шүүгч, цагдаа зэрэг нийт 15 хүнийг шүүх хурал өнөөдөр 10:40 цагт эхэллээ. Хан-ул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон энэ хуралд шүүгдэгчээр Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг болон авлига өгсөн гэх Ш.Мөнгөншагай, зуучилсан гэх хүмүүс оролцсон.

Шүүгдэгчдийн зүгээс хэд хэдэн хүсэлт гаргасан байна. Тухайлбал, шүүгдэгч Ш.Мөнгөншагай прокуророос татгалзсан бол шүүгдэгч Б.Сайханцэцэг шүүгчээ солих хүсэлт гаргасан. Мөн нэг шүүгдэгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Мөн хэрэг нь шүүхэд шилжсэн ч Монголд байхгүй нэг шүүгчийн хэргийг тусгаарлан шийдэхээр болов.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханы хэргийг тусгаарласан. Тэрбээр, БНСУ-д эмчилгээ хийлгэж буй. Эдгээрийг үндэслэн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 13-н хүртэл хойшлуулав.

Салхитын мөнгөний ордыг эзэгнэх гэсэн хоёр хүний маргааныг г шийдвэрдэхдээ оролцогчоос авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-ынхан шүүгч болон цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ. Шүүгч нараас шалгалтын явцад 1.4 сая ам.доллар хураан авсан билээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet