7 сарын 5, Ням
СОЁЛ УРЛАГ

Дуу хөгжим ДАРХЛААГ маш сайн дэмждэг

Их Британийн ШУ-ны наадмын үеэр хүний биеийн дархлааг нэмэгдүүлж, өвчинтэй тэмцэхэд туслах нэгэн сайн арга бол дуу дуулж, хөгжим сонсох гэдгийг онцолжээ. Зөвхөн бидний зүрх сэтгэлд хүрч, тайвшруулж, хүч нэмээд зогсохгүй хүний биеийн дархлааг дэмждэг гэдгийг доктор Daisy Fancourt хэлсэн байна.

Мөн нялх, бага насны хүүхдүүдийн тархинд маш сайн нөлөө үзүүлж, хөгжихөд тусалдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй санаа зовнил, сэтгэл гутрал, шизофрени зэрэг сэтгэл мэдрэлийн өвчинтэй тэмцэж, сэтгэл санаагаа өргөхөд ч тус болдог байна.

Хөгжим сонсоход мэдэрдэг мэдрэмж, адреналин зэрэг нь хүний цусны эргэлтэд маш сайн нөлөөтэй бөгөөд аливаа вирус, өвчлөлтэй тэмцэхэд нэмэр болдог гэнэ.

music-н зурган илэрц

Цитокин гэх дархлааны болон бусад эсээс ялгардаг бага молекул жинтэй, уураг болон уураг төст бүтэцтэй, зохицуулагч дохиоллын молекулууд байх бөгөөд дархлааны системийн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ дуу хөгжим сонссоноор дархлааны хариу урвалыг өдөөх нь ихэсдэг байна. Маш цөөн үгээр бол, та дуу хөгжим сонсож, таатай мэдрэмж авах тусам өвчин тусах магадлал буурч, дархлаа нэмэгдэнэ гэсэн үг.

Мэдээллийн эх сурвалж: HI-FI RECORDS

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш