6 сарын 5, Баасан
НИЙГЭМ

Олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын хүлээдэг “Хигашикава” гэрэл зургийн фестивалийн шалгаруулалтын бүртгэл эхэллээ

Монгол сурагчид жил бүр амжилттай оролцож, хамгийн нэр хүндтэй шагналыг нь удаа дараа авсан “Хигашикава-дунд сургуулийн сурагчдын Олон улсын гэрэл зургийн фестиваль”-ийн шалгаруулалтын бүртгэл эхэлжээ. Хүүхэд, залуус та бүхэн гэрэл зураг сонирхон дурладаг бол энэхүү боломжийг бүү алдаарай.

Хэзээ: 2020.7.30-2020.8.6 /7 хоног/

Хаана: Япон Улс, Хоккайда муж, Хигашикава хот

Тус фестиваль нь Ази, Европын 20 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ

өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.

Зохион байгуулагч:

– Хигашикава хот

– ХИГАШИКАВА хотын аялал жуулчлалын холбоо

– ХИГАШИКАВА ХОККО гакүэн /коллеж/

Дэмжигч:

-Япон улсын гадаад харилцааны яам

-Оролцогч орнуудад суугаа Япон улсын элчин сайдын яам

Хамтран зохион байгуулагч:

– “Канон Маркетинг Жапан” ХХК

– Япон гэрэл зургийн холбоо

Монгол талын зохион байгуулагч:

– Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо

Фестивалын удирдамж

Сурагчидад тавигдах шаардлага:

• Гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагтай болох сонирхолтой.

• Улаанбаатар хот болон сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч нэг баг болж оролцоно.

Бүтээлд тавих шаардлага:

• Сэдэв чөлөөтэй, зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх

• Зохиомж, өгүүлэмжийн сэтгэмжтэй байх

• Бүтээлийн нэр, огноо, байршилийг хавсаргах.

• JPEG буюу jpg өргөтгөлтэй байх

• Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1800 пиксельтэй, 300 dpi нягтралтай байх.

Бүтээл хүлээж авах хугацаа: 2020.02.28-2020.03.28

Бүтээлийг photo@mopa.mn и-мэйл хаяг болон МГЗНХ-ны байранд хүлээн авна.

Бүтээлийн хамт овог нэр, нас, хүйс, сургууль, анги болон холбоо барих утасны дугаарыг хавсралтаар илгээнэ үү.

Шалгаруулалт:

1-р шалгаруулалт: 2020 оны 3 сарын 31

2-р шалгаруулалт: 2020 оны 4 сарын 10

Фестивальд нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно. Эцсийн шалгаруулалтыг 2020 оны 4 дүгээр сарын 15-нд МГЗНХ-ны мэрэгжилийн таван гэрэл зурагчины үнэлгээгээр оноо өгч шалгаруулах болно.

Жич: Энэхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн гэрэл зургийн уралдаан төдий бус гэрэл зургаар дамжуулж бага, дунд ангийн сурагчдын багийн хамтын ажиллгааг дэмжих, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд оршино.

Фестивалд оролцохоор шалгарсан багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцна.

Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургагч багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ дэмжин идэвхитэй оролцохыг уриалж байна.

Холбоо барих: Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо

Хаяг: СБД дүүрэг, Сүхбаатарын талбайн зүүн талын ТУУШИН зочид буудлын оффесийн 501 тоот, Утас: 99881159, 99091754, И-мэйл: photo@mopa.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш