6 сарын 5, Баасан
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Ерөнхийлөгчийг “Агуу” хэмээн магтжээ

“Ерөнхийлөгч Х.Баттулга энэ эгзэгтэй цаг үед маш зөв зүйтэй зоримог алхам хийлээ. Тэрбээр Хятад улсад титэм вирусийн халдвар дэгдсэн эрсдэлтэй цаг мөчид Хятад улсад айлчилсан анхны төрийн тэргүүн боллоо” хэмээн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад эхлэв. Энэ нь удахгүй олон улсын хэмжээнд яригдах сэдэв болох буй за.

Нөгөө талаар хагас өдрийн ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсаас Хятадын ард түмэнд 30,000 толгой хонь бэлэглэхээр болсон мэдээг ард иргэдийнх нь хувьд маш сэтгэл дүүрэн хүлээн авч байгаа нь уг мэдээ мэдээллийн дор бичсэн сэтгэгдлүүдээс харагдаж байна.

Бүгд л чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж найртай сайхан үгс хэлсэн байхын дунд нэг нөхөр “Улс орны төрийн тэргүүнүүд өөр өөр байдаг л даа. Харин нөхрийг би агуу ерөнхийлөгч хэмээн үнэлмээр байна” хэмээн бичжээ.

Энэ талаар удахгүй мэдээлэх буй за. Харин манай нүүр ном уншигч та бүхэндээ энэ мэдээг дуулгах гэж товч бичлэг оруулав. Удахгүй бүр дэлгэрэнгүй нийтлэл тэрлэх болно.

via Boldbaatar Dorjsuren

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш