8 сарын 11, Мягмар
newswire

Ши Жиньпин: Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хүнд үед үнэ цэнтэй тусламж өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр “Хятадын Засгийн газар, ард түмэн коронавирусийн тархалттай тэмцэх чиглэлд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн үнэ цэнтэй тусламжийг санал болголоо” гэж Си Жиньпин хэлсэн байна.

Мөн айлчлал хөрш хоёр орон хүнд хэцүү цагийг хамтдаа туулж, бие биедээ туслахын тулд нягт хамтран ажиллаж буйн илэрхийлэл гэж онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улс БНХАУ-д 30 мянган хонь (хандив) өгч байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш