8 сарын 11, Мягмар
АЙЛЧЛАЛ

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020 оны хоёрдугаар сарын 27) БНХАУ-д айлчилж, тус улсад очоод байна.

Ерөнхийлөгчийн суусан тусгай нисэх онгоц 14:45-д Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцаад оройдоо буцаж ирэх юм.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    hi

    2020-02-27

    сайхан хэрэг байна

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш