6 сарын 7, Ням
БОЛОВСРОЛ

Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалт болон төгсөлтийн шалгалтын хугацааг хойшлуулахгүй

18 телевизийн сувгаар 6250 минутын 40 төрлийн хичээлийг заагаад байна. Энэ ажилд 170 гаруй багш, 150 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байгаа.

Их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдийн хөл хориог дөрвөн долоо хоногоор буюу гуравдугаар сарын 29 хүртэл сунгаж, 30-наас хичээллэж эхлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн Газраас зарим зохион байгуулалтыг хийснийг БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Тэрбээр “Сургууль, цэцэрлэгүүдийн хөл хориог сунгасантай холбогдуулан дөрвөн долоо хоногийн хичээлийг нөхөх шаардлага тулгарч байгаа. Тиймээс дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагийг хичээлийн өдөр болгохоор зохицууллаа.

18 телевизийн сувгаар 6250 минутын 40 төрлийн хичээлийг заагаад байна. Энэ ажилд 170 гаруй багш, 150 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байгаа.

Мөн гуравдугаар улирлын амралтын нэг долоо хоногийг хичээлийн өдөр болгож, амралт байхгүй болгосон. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалт болон элсэлт, төгсөлтийн шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Өөрөөр хэлбэл, 1-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 8-нд амрах хуваарь гарсан. Одоогоор 18 телевизийн сувгаар 6250 минутын 40 төрлийн хичээлийг заагаад байна. Энэ ажилд 170 гаруй багш, 150 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл теле хичээлийг үргэлжүүлэн явуулна. Хичээл хэвийн орж эхэлмэгц теле хичээлүүдийг бататгах хичээл орж, үр дүнг нь шалгана.

Боловсролын салбарын хэмжээнд бүх үйл ажиллагаа зогссон хэвээр байна. Олон улсын чанартай хоёр  тэмцээн хойшлогдсон. Гэхдээ хоёр тамирчин гадаад улсад тэмцээнд оролцох эрхтэй байгаа. Урлагийн байгууллагууд, ШУ-ны байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа явуулна. Мөн урлаг, соёл, боловсролын салбарт ажилладаг 0-5 настай эцэг, эхчүүдийн ажлын цагийн бууруулах, цалинтай чөлөө олгох асуудлыг ярьж байна” гэлээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш