4 сарын 9, Пүрэв
НИЙГЭМ

Цай Вэньруй: Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүн харамгүй сэтгэл гаргаж байгааг харах сайхан байна

БХЯ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ХХЕГ, ОБЕГ, Хятадад цэргийн сургууль төгсөгчдийн холбооноос БНХАУ-ын Элчин сайдын яаманд (Covid19 вирусийн голомтод ажиллаж байгаа тус улсын Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд) 333 мянган юань хандивлах арга хэмжээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо. 

2020 оны хоёрдугаар сарын 18. БХЯ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ХХЕГ, ОБЕГ-аас БНХАУ-д мөнгөн тусламж хандивлалаа .ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД/МРА

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй “Монголын цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулж, Хятадад цэргийн сургууль төгссөн төгсөгчдөөс, Цэргийн төв эмнэлгийн ажилчдаас Хятадын ард түмэнд бодит тусламж үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хятадын ард түмэн зовж буй энэ цаг үед Монголын ард түмэн ялангуяа ард түмнийхээ аюулгүйн баталгаа болсон цэргийн бие бүрэлдэхүүнээс манай улсын цэргийн бүрэлдэхүүнд ихээхэн сэтгэлийн тус дэм үзүүлж байгааг, харамгүй сэтгэл гаргаж байгааг харах сайхан байна. 

2020 оны хоёрдугаар сарын 18. БХЯ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ХХЕГ, ОБЕГ-аас БНХАУ-д мөнгөн тусламж хандивлалаа .ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД/МРА

Энэ нь хоёр орны найрсаг харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбар өндөр түвшинд хүрч байгааг харуулж байна. Бидэнд үзүүлж байгаа энэхүү тусламжийг миний бие Хятадын ард түмэнд, цэргүүдэд дамжуулах болно. Тэдний өмнөөс болон хувиасаа Монголын ард түмэнд, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнд чин сэтгэлээс талархаж байна” гэлээ.

Цай Вэньруй: Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүн харамгүй сэтгэл гаргаж байгааг харах сайхан байна

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш