4 сарын 9, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Норвегийн Осло хот хотын төвөөрөө автомашин зорчуулахгүй

Хотын  гудамж талбайд хүүхдүүд хөлбөмбөг тоглож,  жуулчид гудамжны голд зогсож, зураг авдаг дүр зургийг Венецээс  харж болно. Тус хот дэлхийн бараг анхны машингүй хот. Италийн хотын олонх нь жижиг арлууд дээр боссон учир нэг захаас нөгөө зах хүртэл нь алхаад зорьсон газраа   хүрэх боломжтойгоороо онцлог.  Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд автомашины хөгжил хурдасч, үүнийг дагаад хотуудын автомашины тоо ч өссөн. Тэгвэл сүүлийн үед  ялгарч буй утаа, зогсоолын асуудлаас үүдэж, автомашинаас  татгалзах эсвэл хотын төв хэсгээр явуулахгүй байхаар зохицуулалт хийх болжээ. Тухайлбал, Норвегийн Осло, Испанийн нийслэл Мадрид хотын төвдөө автомашин явуулахгүй байхаар төлөвлөөд байгаа аж. Автомашингүй хот болно гэдэг нэг талаараа сайхан санагдаж магадгүй ч нөгөө талаас яаралтай тусламж хэрхэн үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж зорчих вэ гэдэг асуудалтай. Тэгвэл энэ асуултад судлаачид “Хотыг олон жижиг болгон хувааж, эмнэлэг, түргэн тусламж тэргүүтэй үйлчилгээний байгууллагуудад арван минут алхаад л хүрэхээр зохион байгуулалт хийх хэрэгтэй. Эсвэл хотын төвөөр зөвхөн түргэн тусламж, галын болон цагдаагийн машин явуулж, нийтийн тээврийг хөгжлүүлэх ёстой” гэсэн хариулт өгчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш