4 сарын 9, Пүрэв
newswire

Д.Адилбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Адилбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хахууль авах” шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагт товлогдсон. Гэвч шүүгдэгч Б.Цолмон шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 02-ны 16.00 цагт товлов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш