4 сарын 9, Пүрэв
НИЙГЭМ

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд оноосон ялыг хэвээр үлдээв

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая Улсын дээд шүүхэд боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны долдугаар сарын 24-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 996 дугаар магадлалтай, М.Сономпилд холбогдох 17 хавтас хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Оросоо нарын гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүх хүлээж авсангүй. Д.Сономпилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутган шүүж ийнхүү шат шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноолоо. Д.Сономпилд оноосон дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор заасан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш