4 сарын 9, Пүрэв
НИЙГЭМ

Хилчид төөрч, бээрсэн малчдыг олж, амийг нь аварчээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаар хүчтэй цасан шуурга болж, тус сумын хоёр иргэн сураггүй алга болсныг хилчид олж, амийг нь аварлаа. Тодруулбал, Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар пүрэв гарагт малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлага авч, эрлийн ажиллагаанд оролцсон байна. Улмаар тус ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг өчигдөр 09.45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж анханы тусамж үзүүлжээ. Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар 16.00 цагт Сулин багийн Эрдэнэдалай гэдэг газраас иргэн Б.Галбадрахыг эзэнгүй айлд, хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, мөн анхны тусламж үзүүлэн, шаардлагатай бусад арга хэмжээг авчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш