4 сарын 9, Пүрэв
НИЙГЭМ

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авлига авсан төрийн албан хаагчдыг шүүж байна

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт шунасан хятадуудын хоорондын тэмцэл ил цагаандаа гарч, төрийн албаныхан оролцсон байдаг. Тэгвэл яг одоо 09.00 цагт шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хахууль авах”, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахуул өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн . Эл эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон байсан. Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр 09 цаг 00 минут хүртэл хойшлуулав. Мөн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш