6 сарын 2, Мягмар
ЕРӨНХИЙЛӨГЧ

ДАВОС: Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханомтой уулзлаа

Уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ.

Давосын Эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Терос Адханомтой уулзлаа.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ. Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн БНХАУ-ын цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан дотооддоо болон гадаад руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг тул ДЭМБ-ын заавар зөвлөмжийг сайтар дагаж, эмнэлгийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захирлаас коронавирусийн асуудалд онцгой анхаарал хандуулж өгөхийг  хүсэж, агаарын бохирдол, түүнээс улбаатай иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцож, дэлгэрэнүй ярилцлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш