6 сарын 5, Баасан
СОЁЛ УРЛАГ

Хөгжимчин Б.Чинбатын эмчилгээнд төрөөс 15 сая төгрөг олгохоор боллоо

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөг олгохоор болсон байна.

“Никитон” хамтлагийн хөгжимчин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, одоогоор хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаа. Түүний эмчилгээний зардалд зориулж урлаг соёлынхон болон фэнүүд нь хандивын аяныг орон даяар өрнүүлж эхэлсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөг олгохоор болсон байна. Ингэснээр түүний эмчилгээний зардалд нийт 15 сая төгрөгийн мөнгөн тусламжийг төрийн зүгээс үзүүлэхээр боллоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш