8 сарын 7, Баасан
НИЙГЭМ

Тусгай бие хамгаалагчтай хүргэдэг амттаныг та сонсож байсан уу?

39 настай Жон Лешли 12 настай хүүгийнхээ хамт дэлхийн хамгийн үнэтэй шоколадтай бранни хийжээ. 1000 фунт стерлингийн үнэтэй энэ бранниг сахар, какао, өндөг, 24 каратын алтан ялтсаар хийсэн бөгөөд захиалагчид оргилуун дарс бэлэглэсэн тансаг багцыг тусгай бие хамгаалагчтай хүргэж өгөх юм байна. Жон Лешли урьд нь их сургуулийн багш байгаад амттан хийх мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ажлаа орхисон ажээ.

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш