8 сарын 12, Лхагва
НИЙГЭМ

Ой зургаан сартай хүүхэд нүхэн жорлонд унаж, амиа алджээ

Өчигдөр ой зургаан сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай явдал болсон байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага 2019 оны есдүгээр сарын 17-ны 10:05 цагт онцгой байдлын газарт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, хоёр автомашинтайгаар 11.5 километр замыг туулан 10:20 цагт очиж, 1 нас 6 сартай, эмэгтэй хүүхэд хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байгаа бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш