ДЭЛХИЙН БРЭНДИЙН ТҮҮХ

GUCCI: Морины тоног хэрэглэл хийдэг цехээс дэлхийд тэргүүлэх брэнд хүртэлх 100 жил

Энэ жил Италийн алдарт Gucci брэндийн 100 жилийн ой тохиож байгаа билээ. Анх 1921 онд албан ёсоор байгуулагдсан уг брэндийн нэр алдар өнөөдөр дэлхий даяар түгсэн бөгөөд мэдэхгүй, урьд өмнө нь сонсож байгаагүй хүн байхгүй л болов уу. Сүүлийн жилүүдэд олж буй ашиг нь өмнөх жилүүдийнхээс даруй 48 хувиар өссөн “GUCCI”-ээс өөр брэнд байхгүй байгаа юм. Тэгвэл дэлхийд алдартай уг брэндийн түүх ийн эхэлжээ.

The Story of Gucci – The Talon

Залуу, амбийцтай Гуччио Гуччи нь морин спортын зүйл зардаг анхны  дэлгүүрээ 1904 онд нээжээ. Гуччио 1881 онд төрсөн бөгөөд аав нь малгай хийж зардаг байсан учир хүү  зүсэх, оёх бүх нарийн мэдлэгийг эзэмшсэн байв. Гэсэн хэдий ч 23 настай Гуччиогийн анхны дэлгүүр амжилтанд хүрсэнгүй. Худалдаа наймаа муу, аавтайгаа хэрэлдсэний улмаас тэрбээр Британийн нийслэлийг зорьжээ. Их Британид ирээд 10 гаруй жилийн хугацаанд өргөгч, ачигчаар ажиллажээ. Гэхдээ энэ хугацаанд Гуччио нэг зүйлийг маш удаан хугацаанд ажигласан нь үнэтэй зочилд буудалд бууддалаж буй хүмүүс чанартай  чемодан хэрэглэж буй явдал байв. Лондонд ажиллаж байхдаа 30 мянган лир хуримтлуулж чадсан тул бизнес хийхээр эрс шийджээ. Ингээд эх орондоо буцаж ирээд, чемодан хийдэг жижигхэн цех ажиллуулж эхэлсэн байна. Тэрбээр зөвхөн хамгийн сайн чанарын арьс ашиглаж, өндөр чанартай бүтээгдэхүүн хийдэг байв. Энэ үедээ тэрбээр хэдийнэ гэрлэчихсэн хэдийнэ зургаан хүүхдийн аав болоод байлаа. Дөрвөн хүү нь түүний  ажилд  идэвхтэй тусалж эхлэв. 1937 он гэхэд даруухан цех бүрэн хүчин чадалтай үйлдвэр болсон байна. Энэ мөчөөс эхлэн алдарт брэндийг бүтээгч гэр бүл цүнх, бээлий үйлдвэрлэж эхлэв. 1938 онд Рио хотын зүрхэнд Виа Кондотти дээр  Gucci анхны  дэлгүүр нээжээ. 40-өөд он гэхэд тус брэндийн  дэлгүүрүүд улс даяар нээгджээ.  Брэндийг дэлхийд танигдахад түүний том хүү Алдагийн  гүйцэтгэсэн үүрэг их. Тэрбээр  ороолт, зангиагаар  цар хүрээгээ тэлээд  зогсохгүй Gucci-г дэлхийн зах зээлд гаргаж ирэв. Түүний ачаар 1953 онд Америкт анхны брендийн нэрийн дэлгүүрээ нээжээ.

1953 онд брэндийг  үүсгэн байгуулагч Гуччио нас барсны дараа түүний хөвгүүд болох Алдо, Родолфо нар бизнесээ залгамжлан авчээ.  Альдо бизнесээ өргөжүүлсээр  Америк руу нүүсэн бөгөөд Англи, Францын нийслэлд, 60-аад оны сүүлээр Хятад, Япон, Өмнөд Солонгост нэрийн дэлгүүрүүд нээсэн юм. 1970-аад онд Гуччигийн гэр бүлийн гишүүдийн дунд санал зөрөлдөөн, хэрүүл маргаан дэгдэж, компанийг бараг л дампууруулсан. Альдо гэр бүлийн бизнесээ  удирдаж байсан бол түүний дүү Родольф дөнгөж 20 хувийг л эзэмшиж байв. Мөн энэ үеэр анхны сүрчигнүүдээ үйлдвэрлэж эхлэв.  

Aldo Gucci (c. 1950s)
Aldo Gucci (1950)

Харин үүнийг  Алдо Паологийн хүү удирдаж байлаа. Энэ үедээ Альдо нь Gucci гэх нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх  жижиг компаниудтай гэрээ байгуулжээ. Үүний дотор үзэг, асаагуур, гоо сайхны цүнх болон бусад олон зүйл байв. Эдгээрийг олон тоогоор үйлдвэрлэж, хямд үнээр борлуулж байсан учир брэндийн нэр хүнд ихэээхэн унаж эхлэв. Түүнчлэн Родольф 1983 онд таалал төгссөний дараа түүний хүү Маурисио түүний хувьцааг эзэмшиж, загварын ордныг удирдаж эхлэв. Түүний засаглалын жилүүдэд компани бүр илүү их уналтад орсон байна.  Gucci лого бүхий хуурамч бараа бүтээгдэхүүн гаргах эрхтэй болсон  Азийн олон фирмүүд баяжиж, 80-аад оны сүүлчээр Gucci-ийн эд зүйлсийг хэрэглэж, хувцсыг нь өмсөх нь бараг л гутамшигт тооцогддог байв. 90-ээд оны дундуур Доменико де Солл компанийн тэргүүн болжээ. Тэр  Gucci брэндийг  дахин алдарт хүргэсэн хүн юм.  Де Солл барааны тэмдгийг ашиглах бүх лицензийг хүчингүй болгов. Түүнчлэн домогт дизайнер Том Фордыг ажиллуулж эхлэв. Ингэснээр  90-ээд оны дунд үе гэхэд  Gucci дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн их борлуулалттай брэндүүдийн нэг болж чаджээ. 2004 онд Францын  PPR нь уг брэндийн албан ёсны эзэмшигч болсон.

Бизнес эрхлэх талаар олон санал зөрөлдөөний улмаас Де Солл, Форд нар Gucci-ийн хэсэг болохоо больжээ. Gucci 2019 онд Италид 90 жилийнхээ түүхийг харуулсан музейгээ нээсэн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet