COVID-19

БНАСАУ-д коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэвээр байна

ДЭМБ-аас “БНАСАУ-ын 26 мянган хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд халдварын тохиолдол илэрсэнгүй” гэж мэдэгдлээ. БНАСАУ халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж удаа дараа мэдэгдсэн хэдий ч өнгөрсөн оны эхэн үеэс цар тахлын эсрэг шуурхай, хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн удаатай. Мөн “COVAX” хөтөлбөрөөр хоёр сая орчим тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа юм.

Ташрамд, БНАСАУ умард талаараа Хятад (ихэнх), Орос (багахан), өмнөд талаараа Өмнөд Солонгостой Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулдаг 25 сая гаруй хүн амтай.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet