ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Galaxy S21”-ийн “FE” загвар 624 ам.доллароор худалдаанд гарна

“Samsung” компани “Galaxy S21” болон “Galaxy Z” цувралын гурван шинэ загварыг ирэх наймдугаар сард танилцуулах товтой байна. “Galaxy S21”-ийн “FE” загвар нь “Galaxy S21”-ээсээ үнийн хувьд хямд буюу 624 ам.доллароор худалдаалагдах тооцоололтой байгааг “Yonhap” агентлаг мэдээллэв.

Шинжээчдийн үзэж буйгаар, тус компани жил бүрийн наймдугаар сард танилцуулдаг “Galaxy Note” загварынхаа орон зайг нөхөхийн тулд шинэ гар утаснуудаа эрт танилцуулахыг зорьж байж магадгүй гэнэ. Учир нь “Samsung” энэ онд шинэ “Galaxy Note” худалдаанд гаргахгүй гэдгээ өмнө нь цухас дурдсан.

Ташрамд, оны эхний улиралд “Samsung” компани 77 сая ширхэг ухаалаг гар утас зах зээлд нийлүүлсэн тухай bloomberg мэдээллээ.

Эх сурвалж: bloomberg

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet