COVID-19

Япон Улсын иргэдийн 60 хувь нь Токиогийн олимпыг цуцлах хэрэгтэй гэлээ

“Yomiuri Shimbun” сониноос япончуудын дунд явуулсан судалгааны үр дүнд 60 хувь нь Токиогийн олимпыг цуцлах хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь Японы Засгийн газар халдварын тархалтыг хяналтад авахын тулд Токиод тогтоосон онцгой байдлыг энэ сарын эцэс хүртэл сунгасан нь иргэдийн саналд нөлөөлжээ. Уг нь цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” олимпын наадмыг ирэх долдугаар сарын 23-нд эхлүүлэхээр товлосон юм.

Харин Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэги халдварын тохиолдол нэмэгдэж байгааг үл харгалзан олимпыг зохион байгуулна гэдгээ удаа дараа мэдэгдсэн нь түүнийг дэмжигчдийн түвшинг 40 хувьд хүргэж бууруулсныг TBS телевизийн санал асуулгын дүн харуулжээ.

Ташрамд, олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр гарсан хэдий ч дотоодын үзэгчидтэй холбоотой шийдвэрийг зургадугаар сард эцэслэн гаргахаар болсон байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet