ДЭЛХИЙН МЭДЭЭ

Садик Хан Лондоны захирагчийн сонгуульд яллаа

Их Британийн нийслэл Лондон хотын захирагчийн сонгуульд Лейборист намаас нэр дэвшигч Садик Хан ялалт байгуулж, 2024 он хүртэл хотыг удирдахаар болж байна.

Өдгөө 51 настай тэрбээр 2016 оны сонгуульд мөн ялалт байгуулж, өнөөг хүртэл Лондоны захирагчийн албыг хашиж буй. Тэрбээр твиттер хуудсандаа “Баярлалаа, Лондон. Хайртай хотынхоо төлөө ахин гурван жил зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж бичсэн байна.

Ташрамд, хотын захирагчийн сонгуулийн кампанийн үеэр иргэдийн дунд нэр хүнд өндөр байсан тэрбээр Британийн нийслэлийг тэргүүлж буй лалын шашинт анхны мэр юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet