ЭДИЙН ЗАСАГ

МОНГОЛБАНК: Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрөгч дүгээр сард 1.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

Дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан байна. 1 грамм алт худалдан авах дундаж ханш 160,616.05 төгрөг байсан аж.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet