ЭДИЙН ЗАСАГ

ХБ: Өнөөдөр ТOP-20 индекс 4.66 хувиар өслөө

Өнөөдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 2,052,926,808 төгрөгийн үнийн дүн бүхий 2,873,519 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Мөн нэг үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Үүнээс “Сор” ХК (SOR+14.89%) болон “Дархан зочид буудал” ХК (DZG +13.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес центр” ХК (HRM -6.26%) болон “Адуун чулуун” ХК (ADL -4.71%)-ийн  хувьцаа хамгийн их унажээ.

ТOP-20 индекс 4.66 хувиар өсөж,  37767.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,759,435,709,013 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet