COVID-19

“Эмнэсти Интернэшнл” 2021: Дэлхий дахинд гэр бүлийн хүчирхийлэл ЭРС нэмэгдээд байна

Дэлхий дахинд цар тахал тархсан өнгөрсөн онд олон улсад хүний эрхийн төлөв байдал ямар байсан талаар “Эмнести Интернэшнл” байгууллага 2020-2021 оны тайлангаа танилцууллаа. Энэхүү тайлан нь 149 улс орныг хамарсан бөгөөд 2020 оны дэлхий дахины хүний эрхийн чиг хандлагад цогц дүн шинжилгээ хийсэн байна.

Дэлхийн улс орнуудын удирдагчдын олон арван жилийн турш явуулсан ялгаварлан гадуурхах бодлого, тэгш бус байдал газар авсны улмаас хүний эрх зөрчигдсөөр байгааг тайланд онцолжээ. “Улс дотор, мөн олон  улсад ч тэгш бус байдал гүнзгийрч байгааг цар тахал илчлэн, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхныг бий болгох, бүтээхийг  удирдагчид, эрх баригчид үл тоон, тоомжиргүй хандаж байгааг харуулж байна” хэмээн “Эмнести Интернэшнл”- ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгджээ.

Цар тахлын улмаас дүрвэгсэд, орогнол эрэгчид, цагаачдын нөхцөл байдал улам дордож байна. Тухайлбал, Африктаа хамгийн их дүрвэгсэд хүлээн авдаг Уганда Улс цар тахал эхлэх үед хилээ хаасны улмаас Ардчилсан Конго Улстай залгаа хил дээр 10 мянга гаруй дүрвэгч гацжээ.

Мөн хөл хорио тогтоосон үед  хүчирхийллийн талаар мэдээлэх нууцлалтай механизм байхгүй, хамгаалах үйлчилгээ хаагдсан, хөдөлгөөнийг хорьж хязгаарласан нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, ЛГБТИ хүмүүст хамгаалалт, дэмжлэг авахад нь бэрхшээл учруулж байгаа бөгөөд улмаар жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэнийг тайланд өгүүлсэн байна.

Мөн цар тахлыг эрх мэдлээ бэхжүүлэх зэвсэг болгож, дутуу дулимаг, худал хуурмаг, амиа хоохойлох төдий арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эрх баригчид, Засгийн газрыг шүүмжилсэн, эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүсийн эрх зөрчигдсөөр буйг мөн тайланд дурдлаа.

Эх сурвалж: Эмнэсти Интернэшнл

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet