COVID-19

АНУ: Халдварын улмаас нас барсан иргэн бүрийн оршуулгын зардалд 9,000 ам.доллар олгоно

АНУ-ын Төрийн тэргүүн Жо Байдены засаг захиргаа ирэх долоо хоногоос эхлэн халдвараас шалтгаалан нас барсан иргэний оршуулах ёслолд зориулан 9,000 хүртэлх ам.долларын дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэнэ. “Ковид-19”-ийн халдварын улмаас нас барсан иргэн бүрийн оршуулах ёслолд зориулан энэхүү дэмжлэгийг олгох бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн, ийм төрлийн дэмжлэг авч байгаагүй өрх бүрт орлогын түвшинг нь үл харгалзан өгөхөөр тогтжээ.

Энэхүү дэмжлэгийг хэдэн өрхөд олгох нь тодорхойгүй учир хөтөлбөрийн нийт өртгийг тооцоолох боломжгүй ч хэдэн арван тэрбум ам.доллар шаардагдана гэж ажиглагчид үзэж байна. Тус улсад коронавирусийн улмаас нас барсан хүний тоо одоогоор  557 мянгад хүрээд байгаа юм.

Эх сурвалж: Вашингтон Пост

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet