ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ким Жон Ун хэцүү цаг ирж буйг хүлээн зөвшөөрчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун улс оронд нь хүнд хэцүү цаг нүүрлээд буйг хүлээн зөвшөөрч, орон нутгийн удирдлага, намын үүрийг бэрхшээлийг даван туулахын тулд  хичээнгүйлэн ажиллахыг уриалжээ.

Хөдөлмөрийн намын үүрийн чуулганы үеэр тэрбээр “Урьд хожид байгаагүй хэцүү цаг ирсэн ч ард иргэдийнхээ амьдралын нөхцөлийг сайжруулах ёстой. Бид олон сорилттой нүүр тулах нь гарцаагүй” гэж мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг энэ оны эхээр болсон Хөдөлмөрийн намын их хурлын үеэр Ким Жон Ун хүлээн зөвшөөрсөн билээ. Үүнээс гадна цар тахлаа сэргийлэхийн тулд хилээ хаан, хатуу хөл хорио тогтоосон нь Пхеньяны хувьд цохилт болж, бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлээд буйг зарим эх сурвалж онцолсон.

Эх сурвалж: Индепендент

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet