СПОРТ

Спорт цогцолборын ажил цар тахлын улмаас удааширчээ

Энэ оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан Баянгол дүүргийн 15-р хороо, 40-р сургуулийн баруун талд баригдаж буй “Спорт цогцолбор”-ын барилгын ажил цар тахлын улмаас удааширчээ.

Барилгын гүйцэтгэгчээр “Молор Констракшн” ХХК ажиллаж байгаа ба хил хаагдсантай холбоотойгоор усан бассейны хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмж хил дээр гацсан байна.

Уг барилгын төсөл 2014 онд эхэлсэн боловч 2016 онд хөрөнгө оруулалтыг нь зогсоож царцаасан. Улмаар өнгөрсөн 2020 онд “царцаасан барилгын жагсаалт”-аас гарч ажил дахин эхэлжээ. 

Спорт цогцолбор үндсэн 3 хэсэгтэй. Нэгдүгээр блок нь Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хорооны буюу оффисын зориулалттай. Хоёрдугаар блок нь 25 метрийн дөрвөн зам бүхий усан бассейн болон  сургуулийн өмнөх насны багачуудад зориулсан 3х3 хэмжээтэй жижиг бассейнтай, 200 үзэгчийн суудлаас бүрдэнэ.

Харин  гуравдугаар блок нь спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явагдах боломжтой, стандарт бүхий 2 спорт заалтай, 200 үзэгчийн суудалтай. Мөн гаднах ил талбайд болон B1 давхартаа үйлчлүүлэгчдийн автомашиныг байрлуулах зогсоолтойгоор шийдсэн аж.

Эх сурвалж: БТСУХ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet