COVID-19

21-28 хоногийн хөл хорио тогтоож магадгүй нь

Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ 21-28 хоног хатуу дэглэм тогтоох саналаа УОК-т танилцуулсан байна. Учир нь халдвар энэ эрчээрээ өдөрт 500 давж бүртгэгдээд байвал энэ сарын сүүлчээр мянга давж, нас баралт эрс нэмэгдэнэ гэсэн эрдэмтдийн тооцоо гарсан билээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаарх асуудлыг хэлэлцэж байгаа. Хурлын шийдвэр хараахан гараагүй байна.

Зарим эх сурвалжаас авсан албан бус мэдээлэлд нийслэлд 10 хоногийн хатуу хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet