ХҮҮХЭД

СУДАЛГАА: Охид олонтой ангийн хөвгүүд онц сурдаг

Гэрэл зургийг MPA.mn

Сурагчдын дунд охидын эзэлж буй хувь хөвгүүдийн сурлагын амжилтад нөлөөлдөг гэж эрдэмтэд мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, охид олноор сурдаг сургууль, ангийн хөвгүүд сурлагадаа амжилт гаргах магадлал өндөр байдаг. Үүний зэрэгцээ охид ихэнх хичээлдээ хөвгүүдээс илүү оролцоотой, үр бүтээлтэй байдаг ажээ.

ЕБС-ийн охид, хөвгүүдийн суралцах үйл явцад сургуулийн орчин хэрхэн нөлөөлж байгааг судалсан эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Нидерландын Утрехт болон Радбудын их сургуулийн судлаачид дэлхийн 8,000 сургуулийн 15 настай 200 мянган сурагчийг судалгаанд хамруулсан байна.

Сурагчдын 60 хувийг нь охид эзэлж буй сургуулиудад хөвгүүд сурлагадаа амжилт гаргах нь илүү байгааг судлаачид мэдэгдэв. Харин охид цөөнтэй, эсвэл хөвгүүдийн сургуульд эрэгтэй сурагчдын идэвх ерөнхийдөө сул, сурлагын амжилт доогуур байх хандлага ажиглагджээ.

Эх сурвалж: Еurekalert

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet