COVID-19

Нийслэлийн бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өчигдрөөс эхлүүлжээ

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өчигдрөөс эхлүүлжээ.

Тус ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав өчигдөр 409 дүгээр хаалттай хорих ангид явагдаж буй  дархлаажуулалтын ажилтай танилцсан байна.

Эх сурвалж: ШШГЕГ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet