ДЭЛХИЙН МЭДЭЭ

Форбес 2021: Дэлхийн тэрбумтнууд тодров

“Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг манай гаригийн хамгийн баян хүмүүс буюу дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтын тэргүүнд “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос 177 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн байна. Тэрбээр жагсаалтыг дөрөв дэх жилдээ ийнхүү тэргүүлж буй.

Илон Маск | Buro 24/7

“Тэсла” компанийн тэргүүн Илон Маск 151 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтыг удаалсан бөгөөд жилийн өмнө түүний хөрөнгө 24.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, эрэмбийн 31-р байрт жагсаж байв.

2021 оны жагсаалтын гуравдугаарт “Луи Виттон”-ыг эзэмшигч Бернар Арно, дөрөвдүгээрт “Майкрософт”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс нар жагссан бол тэдний араас  “Фейсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг тавдугаар байрт бичигдлээ. Энэ онд тэрбумтнуудын жагсаалтад 2755 хүн багтсан бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 660 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Сонирхуулахад, Америкийн реалити нэвтрүүлгийн од Ким Кардашьян энэхүү жагсаалтад анх удаа багтаж байна. Өдгөө 40 настай тэрбээр нэг тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй бөгөөд олон нийтийн сүлжээгээр маркетинг хийх, нэвтрүүлэгт оролцохоос гадна “KKВ Бьюти” брэнд, “Скимс” дотуур хувцасны брэндээсээ орлого олдог брэндээсээ орлого олдог.

Эх сурвалж: Форбес

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet