COVID-19

Коронавирусийн эсрэг вакцины борлуулалтыг “АстраЗенека” тэргүүллээ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хамгийн олон захиалга авсан компани, хамгийн олон тунг худалдан авч буй улс орныг АНУ-ын Дьюкийн их сургуулиас гаргасан судалгаагаар нэрлэв. Цар тахал эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд нийт 8.6 тэрбум тун вакцин худалдах, худалдан авах гэрээ хийжээ.

Вакцин үйлдвэрлэгч компаниудаас хамгийн том гэрээг хийж, 2.4 тэрбум тунг нийлүүлэх болсон компани нь “АстраЗенека” байна. Харин “Пфайзер” компани 1.5 тэрбум тун вакцин нийлүүлэх захиалга авсан бол БНХАУ-ын “Синовак” 480 сая тун вакцины захиалга хүлээн авсан аж. Түүнчлэн ОХУ-ын “Спутник V” вакцинаас 303 сая тунг улс орнууд захиалаад буй. Үүний сацуу вакцин үйлдвэрлэгчид энэ онд 12 тэрбум тунг зах зээлд нийлүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд урьдчилан таамаглаж байгааг тус судалгаанд мөн өгүүлэв.

Вакцины худалдан авагчийн хувьд 4.6 тэрбум тунг буюу нийт вакцины 53 хувийг өндөр хөгжилтэй орнууд захиалжээ. Хөгжиж буй орнууд 17 хувийг нь захиалсан бол үлдсэн хувийг буурай орнууд, НҮБ-аас хэрэгжүүлж буй дархлаажуулалтын хөтөлбөрийн дагуу улс орнуудад хуваарилж байгаа юм.

Хамгийн том худалдан авагчийн жагсаалтыг Европын 27 орны нэрийн өмнөөс Евро комисс 1.8 тэрбум тун захиалснаар тэргүүлсэн бол  АНУ 1.2 тэрбум тунг авахаар гэрээ хийж, удаалав. Мөн Африкийн холбоо 680 сая тунгийн гэрээ хийснээр хамгийн том худалдан авагчдын тоонд оров.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet