ХҮҮХЭД

IEA: Орос, сингапур хүүхдүүд хамгийн сайн уншдаг

Сурлагын амжилтыг үнэлэх олон улсын ассоциациас (IEA) таван жилд нэг удаа явуулдаг “Унших чадварын олон улсын судалгааны ахиц дэвшил” судалгааны дүнгээр Орос, Сингапурын хүүхдүүд хамгийн сайн уншдагийг тогтоожээ.

Судалгаанд 50 улс, 11 бүсийн бага сургуулийн 340 мянган сурагч оролцсон бөгөөд уран тод, сайхан унших, текстийн агуулгыг ойлгон мэдээллийг ашиглах гэсэн хоёр зорилгоор хүүхдүүдийг уншуулжээ. Оросын 42 мужийн бага сургуулиудын сурагчид 581 оноо авч тэргүүлсэн бол Сингапурын сурагчид 576 оноогоор удаалсан байна. Ташрамд, 2006 оны судалгаанд Орос, 2011 оныход Сингапурын багачууд тэргүүлж байжээ.

Уран тод, сайхан уншиж, уншсанаа ойлгон мэдээллийг ашиглах чадвараараа Хонгконг, Ирланд, Финлянд, Польш, Умард Ирланд, Норвеги, Тайвань, Английн хүүхдүүд мөн шилдэгт тооцогдож байна.

Судлаачдын онцолж буйгаар, эцэг эх нь унших дуртай, ийм дадал зуршилтай бол хүүхдүүд мөн ийм байх магадлал өндөр аж.

Эх сурвалж: IEA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet