8 сарын 5, Лхагва
ТҮҮХЭН ОЙ

“Манай улаан мөчир” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

Энэ жил Дундад, Монгол хоёр улсын гадаад харилцаа байгуулагдсан 70 жилийн ой, мөн шинэ Дундад улс байгуулагдсаны 70 жилийн тохиож буй. Үүнтэй холбогдуулан “Манай улаан мөчир” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо гаргаж байна. Монгол Улсын Филармонид нээлтээ хийсэн тус үзэсгэлэнгийн нээлтэд хоёр орны гэрэл зургийн холбооны тэргүүлэгчид болоод соёлын байгууллагынхан оролцлоо.

Тодруулбал, Монгол Улсын засгийн газрын харьяа Роёл урлагийн газрын урилгаар Өвөр монголын өөртөө засах орны шилийн гол аймгийн Утга урлагийн холбооны төлөөлөл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Манай Улаан мөчир” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн болон соёл урлагийн хамтын ажиллагааны хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж байна. Дундад улсын анхны “Улаан мөчир” чуулга нь 1957 онд Шилийн гол аймгийн “Рүнэд” баруун хошуунд байгуулагдаж байсан бөгөөд одоогоор 75 салбарын 3000 гаруй гишүүнтэй болжээ.

Олон олон жилийн турш “Улаан мөчир”-ийн ахмад үеийнхэн салхи бороотой өдөр хоногуудыг туулж говь хангай тал хээрийн бартаат замаар явж малчин тариачдад урлагийн тоглолт, соёл сурталын гайхамшгийг хүргэсээр иржээ. Мөн Өвөрмонголд соёл урлагын үнэ цэнийг бүтээж Дундадын урлаг соёлын тайзнаа түүхэн ул мөрийг үлдээжээ. Энэ удаа тус үзэсгэлэнгээр дамжуулж -Улаан мөчир”-ийн түүхэн үе, ард түмний нөхөрсөг харилцаа, соёл урлагын үйлчилгээ зэрэг олон талт үйл ажиллагааг харуулахыг зорьжээ. Хоёр орны цаашдын соёл урлагын хамтын ажиллагааг улам шинэ шатанд ахиж дэвшин, илүү их амжилт олохыг хүсэн ерөөж Дундад, Монгол хоёр улсын гадаад харилцааны 70 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Дашрамд дурдахад, Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тэмдэглэх хоёр улсын Засгийн газрын хамтарсан хөтөлбөр гарч, энэ дагуу олон арга хэмжээ амжилттай зохион байгуулж байгаагийн нэг илрэл нь энэхүү үзэсгэлэн юм.

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш