НИЙГЭМ

Анхан шатны шүүх хурал болж, Н.Түвшинбаярыг энэ сарын 25 хүртэл хорих шийдвэр гаргав

Гэрэл зургийг MPA.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо. Яллагдагч Н.Түвшинбаярыг энэ сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд энэ сарын 5-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

12 сэтгэгдэл

  1. Avatar

    Зочин

    2021-04-05

    Наадах чинь хамт хоригдож байгаа хүмүүсээ бас барьж аваад балбаад байх ум биш биздээ

    • Avatar

      Баагий.

      2021-04-06

      Харгалзагч нар болгоомжтой байгаарай. Цэрэг Төмөр малгай хэрэг болно шүү.

      • Avatar

        Г.Сар

        2021-04-06

        er ni hiisen heregee hvleeh l heregtei.shudraga shvvh boloh boltugai

    • Avatar

      Чиги

      2021-04-06

      Чингэс хаан гавьяа байгуулсан хүмүүсээ 3 н удаа зөрчил гаргавал хэлэлцэхгүй хэлтрүүлж байсан.

      • Avatar

        Зочин

        2021-04-07

        Чингис хаан бурууд хатуу зөвд зөөлөн байсан. Арай ч тэгж хүнийг ялгаж байгаа шүү. Худалч нөхөр минь

    • Avatar

      Зочин

      2021-04-07

      Зүйл анги нь 11.1.2 ш дээ. Хүний биед гадны биетээр хүндрэл учруулбал энэ зүйл ангид хамаарна. Энэ нь шууд 5-12 жилийн ял

  2. Avatar

    Лалар юмдаа чи

    2021-04-06

    Эрийн шинжгүй лалар байндаа шорондоо хатаасай

    • Avatar

      Лалар юмдаа чи

      2021-04-06

      Шоронд бол түвшинцэцэг болнодоо

  3. Avatar

    Чиги

    2021-04-06

    Чингэс хаан гавьяа байгуулсан хүмүүсээ 3 н удаа зөрчил гаргавал хэлэлцэхгүй хэлтрүүлж байсан.

  4. Avatar

    Narka

    2021-04-06

    Hiisen hergiinhee toloosig toloh l hetegtei

  5. Avatar

    Tsoogii

    2021-04-06

    Zub zugeer baisan huniig bargiin hun barij abaad zodohgui dee.hoyulaa l buruu tai bj magadgui.hun bur Tubshinbayar buruu geh yum.ter arai hetruulsen l bh,

  6. Avatar

    Baagii

    2021-04-06

    Tusiig usaar gegch bolj bodtoi shvvgeerei teriig hvj bnda

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet