Live
ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорих эсэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 00:29 цагт Хан-Уул дүүргий I хорооны нутаг дэвсгэрт “Залуу Монгол” корпорацын байранд хүмүүс зодолдож байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс хэргийн газарт очиж ажилласан. Холбогдох гэрчүүдээс тайлбар мэдээллийг авсан. Хохирогч Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан тайлбар мэдээлэл авсан бөгөөд биеийн байдал тааруу хэмээн эмчлүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу хүсэлтийг нь хангасны дараа Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан Хорих 461-р ангид хүргэсэн” байгаа гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet