Live
COVID-19

ОБЕГ: Өнөөдөр олон нийтийг хамруулан үйл ажиллагаа зохион байгуулсан ЗӨРЧИЛ гарлаа

Өнөөдөр БЗД-ийн 26 дугаар хороо буюу “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг зохион байгууллаа. 500 орчим иргэн цугласан тус тус арга хэмжээн дээр дүүргийн Цагдаагийн хэлтэс очиж, шаардлага тавьснаар тараасан гэлээ.

Тодруулбал, Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр /2021.04.03/ “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд болжээ. Хуралд нийт 21 аймаг есөн дүүргээс 500 гаруй гишүүн оролцосон байна. Цар тахлын үеийн дүрэм, журмын дагуу таваас дээш хүн цуглуулсан арга хэмжээг хориглоод байгаа билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet