Live
БОЛОВСРОЛ

Дэлхийд өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженерийг бэлтгэж, лаборатори байгуулна

ШУТИС-ийн уул уурхайн геотехникийн инженерээр төгсөгчид Оюутолгой ХХК болон Рио Тинто компанийн үйл ажиллагаагаа явуулдаг 35 улс дахь гүний уурхайд ажиллах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар 25 оюутан тус мэргэжлээр суралцаж байна. ШУТИС-д уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү гэрээ байгуулснаар геотехникийн инженерийн тоог нэмэгдүүлж, чадамжийг дээшлүүлэх, төгсөгчид ажлын байраар хангагдах, дэлхийн түвшний уул уурхайн компанид ажиллах нөхцөл бүрдэхээс гадна уг мэргэжлээр Азийн бусад орноос оюутан элсүүлэн суралцуулах боломжтой болж байгаа юм.

May be an image of one or more people, people standing and text that says 'RioTinto RioTinto COOPERATION AGREEMENT το DEVELOP MINE GEOTECHNICAL DEGREE moHroл moHroлyлblH yлcblH wиHжл3x yxaaH, TexHoлorийH иx cypryyлb yyл yypxaйH reoTexHиK m3pr3жл33p 63лTr3x, oлoH yлcblH cyAaлraaHbl TeB 6aйryyлax xamTblH aжиллaraaHbl r3p33 COOPERATION AGREEMENT DEVELOP MINE GEOTECHNICAL ENGINEERI DEGREE PROGRAMA AND ESTABLISH INTERNATIONAL RESEARCH CENTER MONGOLIAN UNIVERSITY OF SCIENCE AND TECHNOLOGY 2021 oHbl RESEARCH CENTER MONGOLIAN UNIVERSITY OF SCIENCE AND TECHNOLOGY yr33p capblH1 TAPRIL 2021'

Рио Тинто Монгол, “Оюутолгой” ХХК ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарч “Уул уурхайн геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Харин өнөөдөр уг төсөл их сургууль аж үйлдвэрийн хамтарсан томоохон хэмжээний төсөл болж байгаагаараа онцлогтой. Боловсролын салбарт хийж буй энэхүү хөрөнгө оруулалтыг эрдэс баялгийн салбарын төсөл гэж харахаас илүүтэй Монголын ирээдүйн хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байна. Уул уурхайн геотехникийн инженер залуус ирээдүйд чухал үүрэгтэй. Тэднийг бэлтгэж, ур чадварыг дээшлүүлэх, гадны экспертүүдээс туршлага, мэдээллээс суралцах боломж олдохын зэрэгцээ уул уурхайн геотехникийн лаборатори байгуулагдах гэж буйд талархаж байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. “Рио Тинто Монгол”, “Оюутолгой” ХХК төсөлд нийт 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын эхлэл гэдгийг “Рио Тинто”-ийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд онцолсон.

May be an image of 3 people, people standing and text that says 'oюy Toлroй ESTABLISH RloTinto IOLOGY 2021 moHroл yлcblH wиHжл3x yxaaH, TexHoлorийH иx cypryyлbA yyл yypxaйH reoTexHиK m3pr3жл33p иHжeHep 63лTr3x, oлoH yлcblH cyAaлraaHbl TOB 6aйryyлax xamTblH aжиллaraaHbl r3p33 COOPERATION AGREEMENT DEVELOP MINE GEOTECHNICAL ENGINEERING DEGREE PROGRAM AND ESTABLISH NTERN RESEARCH CENTER AT MONGOL NIVERSITY OF SCIENCE AND TECHNOLOGV 2021 oHbl Ayr33p capblH TECHNOLOGY APRIL, T'

ШУТИС-д уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, “Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар гарын үсэг зурж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто” группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд нар гэрчээр оролцлоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet