COVID-19

МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг тавдугаар сарын 15 хүртэл хойшлууллаа

Гэрэл зургийг MPA.mn

МУИС-ийн захирлын 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалд,

  • Суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ.
  • Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан билээ.

Коронавируст /COVID-19/ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг ирэх тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж байна гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: МУИС-ийн Захиргаа

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Хэрэглээний Мат оюутны ээж

    2021-04-01

    Хүүхдийнхээ төлбөрийг бүрэн төлсөн. Галтбаяр гэдэг багш цахимаар өгсөн шалгалтыг нь тооцохгүй гээд хүүхдийг олноор нь унагасан сурагтай Арай дэндэж байгаа юм биш үү.Ахин судлах хэрэгтэй болж байна.Бас л мөнгө.Төгсөх курсын хүүхэд яах болж байна.Өвөл Маш их хичээж шалгалтаа өгч байсан.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet