ГЭРЭЛ ЗУРАГ

ФОТО ТОЙМ: 03.31-ний ӨДӨР

Өнөөдөр нийслэлд болсон үйл явдлыг гэрэл зургаар тоймлъё.

Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Л.Гансүхийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримт буюу Х.Баттулга, Л.Гансүх нарын луйврын баримтыг үзүүлнэ” гэлээ.
Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийж, 326 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдэв.
Б.Хурц нарын шүүх хурал болох гэж байгаатай холбогдуулан С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээгийн ах, өлсгөлөн зарлаж буй иргэн Т.Хүрэлбат Дээд шүүхийн гадаа эсэргүүцлээ илэрхийлэв.
Найман жил орон сууцаа хүлээж байгаа “Сансар” хотхоны захиалагчид хотын даргад шаардлага хүргүүлж, Сүхбаатарын талбайд байр сууриа илэрхийлэв.
Хан-Уул дүүргийн төлөөлөгч Б.Жагар жилийн 3 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн шаардлагынхаа хариуг нэхэж, Төрийн ордны баруун талд суул зарлав.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet