НИЙТЛЭЛЧ

Эр цэргийн ЧИН ЗОРИГ эмнэлгийн орон дээр БӨХСӨӨР байх уу

Гэрэл зургийг MPA.mn

Эр цэргүүдээрээ “сор залсаар” л байх уу?

“Монгол Улсын иргэн Би Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж…” Эх орныхоо өмнө ийн тангараглаад, иргэний үүргээ биелүүлэхээр эр цэргийн албанд мордсон хүү ижий аавдаа, элгэн садандаа эргэж ирэхээргүй одлоо. Хүүгийнхээ гаргасан шийдвэрт хамгийн хүндэтгэлтэй хандсан аав, ээж нь үрийнхээ ирээдүйн хүсэл мөрөөдөл, чин зорилгыг эмнэлгийн орон дээр бөхөх юм гэж даанч санасангүй. Өнгөрсөн намар цэрэгт явснаасаа хойш үе үехэн ээж рүүгээ ярьж утасны нэгж төдийхөн авдаг байсан хүү гэнэтхэн мөнгөний хэрэг гарсан тухайгаа хамаатны ахдаа учирласан гэдэг. Мөнгөн дүн нь 60 мянган төгрөг. Хэлсэн ёсоор ах нь мөнгө шилжүүлсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч хүү тэр оройдоо Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжаар ухаангүй байдалтай ирж, сэхээний тасагт хэвтжээ.

Эцэг, эх итгэхэд бэрх тайлбар…

Өдөрхөн ахаасаа мөнгө шалгааж байсан түүнийг орой нь ухаангүй эмнэлэгт хүргэгдэнэ гэж хэн санах вэ дээ?!. Цэргийн ангиас нь хэл дуулгасан даруйд аав, ээж нь очиход “Гаднын нөлөөгүй, суурь өвчтэй. Тэрнээсээ болж харвалт өгсөн” гэх тайлбарыг эмнэлгийн зүгээс өгснөөс бусдаар ар гэрийнхэн нь тэрүүхэн үедээ хана мөргөөд хоцорчээ. Эр цэргийн албанд мордохдоо эрүүл саруул байсан хүүхэд нь ийм оноштойгоор ирнэ гэдэг хэний ч ой тоонд буухгүй нь мэдээж. Ялангуяа төрүүлж өгсөсөн эцэг, эх итгэхэд бэрх тайлбар. Цэргийн албаны шалгуур шаардлагыг хангаж, эмнэлгийн үзлэгтээ тэнцээд явсан байж таарна.

Өөрийн ухаангүй ч үхэж, сэхэхийн зааг дээр эмнэлгийн орон дээр тэмцэн хэвтэх хүүгээ эсэн мэнд босоод ирлээ гэхэд элдэв өвчинтэй, унаж татдаг болчих вий хэмээн халаглаж, элдвийн бодол толгойд нь “хадагдаж” суусан эхийн сэтгэл нэгэнт алсуурчээ. Элэг эмтэрч, гол зурах мэдээг эмнэлгийн зүгээс дуулгах нь тэр. Эцгийнхээ захиасыг өвөртөлж, эхийнхээ үнсэлтээр хурцлагдсан хүү эргэж ирэхгүйгээр бүр хорвоогоос явжээ. Биеийн байдал маш хүнд, ухаангүй, мэс засал даахгүй учраас эм төдийхнөөр эмчилгээг нь аргацааж байсан гэх.

Саяхан л утасны нэгж асууж байсан хүү нь ээждээ учир шалтгаанаа ч хэлж чадалгүй тэнгэрт дэвшжээ. Хүү дахиж утсаар ярихгүй, үе тэнгийнхэн шигээ халагдаад ирэхгүй. Түүнийг төлөөлөх бүхэн амиа алдсан гэх давс шиг гашуун уй гунигтай дурсамж л үлдээгээд замхрав. Бодохоос ч зүрх зүсч, сэтгэл эмзэглүүлэм…

Монголын батлан хамгаалах салбарт бий болсон, байх ёстой юм шиг ярьж ирсэн дэглэлтийн золиосонд нэгэн аавын хүү ийн амь насаараа хохирсон нь энэ өдрүүдийн ярианы гол сэдэв болж байна. Хатуухан хэлэхэд “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээх Үндсэн хуулийн тунхагтай энх цагийн Монгол Улсад эр цэргүүд нь дарга нарынхаа гарын шүүс болж амиа алдсан тоог нэгээр нэмлээ. Харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай уг хэрэг өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж буй.

Яамны удирдлагуудаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруул

Эх орондоо үүрэг гүйцэтгэхээр явсан эр цэргүүд нь ийнхүү амь насаа алдах болсон нь энэ салбарт бүхэлдээ хуулийн гэхээсээ хариуцлагын салхи оруулах шаардлагатай болсны дохио, бодит илрэл. Нийгмийг цочроосон хэрэг гарах бүрт сайд нь эсвэл холбогдох албан тушаалтнууд нь мэдэгдэл хийж, хариуцлага хүлээхээ илэрхийлдэг ч байндаа туссан нь ховор, бараг үгүй. Тиймээс салбартаа хэдийнэ дөжирсөн, сайд нь дүлий мэт явж ирсэн уг хандлагыг халах хамгийн эхний алхмыг Г.Сайханбаяр генерал өөрөөсөө үлгэрлэмээр байна.

Байлдагчаас генералын мөрдэс зүүж, багаас нь дээшилж, сайдын энтэй албан тушаалд хүрсэн хүний хувьд яамны удирдлагуудаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруул. Эс бөгөөс өөрөө өргөдлөө өг. Тэгж байж салбарт тань бугшсан олон арван асуудлын зангилаа тайлагдаж, цэгцэндээ орно. Ядаж л эр цэргийн албанд очсон хөвгүүдтэй шоронгийн ялтан, түүнээс ч дор харьцаж болохгүй гэдгийг дарга нар нь мэдрэг! Халдвар хамгааллын дэглэм сахиагүйгээс эх, нярайг зөөвөрлөхдөө алдаа гаргаснаас үүдэж эр цэргийн школтой гэгддэг хурандаа У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцорсон бэлээхэн жишээ бидний өмнө байна.

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан Монгол Улсын арми “алуурчин”-тай байх учиргүй

Энх цагийн хүмүүнлэг Ардчилсан Монгол Улсын арми нь өөрөө “алуурчин” байх учиргүй. Бид зодуур даалгаж, золих гэж үр хүүхдээ цэрэгт явуулдаггүй!!! Эцэст нь хэлэхэд салбарын сайд генерал Г.Сайханбилэг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч, Зэсвэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгаас асуух АСУУЛТ байна. Хэчнээн эр цэргийнхээ амиар “сор залж” байж ХҮНЛЭГ БУС, ХЭНЭГГҮЙ байдлаа засах ёстой вэ?

Засах ёстой вэ гээд төгсгөлийн өгүүлбэрийн ард Ядаж л уучлал гуйх нинжин сэтгэлтэн энэ төрд алга.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нарын үед гарсан хэргийг сөхвөл:  

2017 оны нэгдүгээр сарын 17. Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан. Түүнийг шөнийн ээлжид гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч нь шийтгэсэн юм. Тэрбээр 2016 оны тавдугаар сард цэргийн албанд мордсон.

2017 оны дөрөвдүгээр сарын 11. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон хээрийн сургуулилтын үеэр цэргийн хоёр алба хаагч гранатын дэлбэрэлтэд өртөн амиа алдсан харамсалтай явдал болсон. Гранат дэлбэрснээс болж зургаан цэргийн алба хаагч маш хүнд бэртсэн байдаг.  

Энэ үед Батлан хамгаалахын сайдаар Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ажиллаж байв. Тэрбээр “Хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана” гэж мэдэгдэж байлаа. Гэвч сайд Б.Бат-Эрдэнийн хэлсэн шиг Батлан хамгаалах яам, Зэсвэгт хүчин бүх шатандаа хариуцлага хүлээгээгүй юм. Дуншиж явсаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход салбарын сайд нь хамт албан тушаалаа өгч байлаа. Түүний хувьд өдгөө УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажилладаг.

2019 оны нэгдүгээр 22. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдав. Орхон аймгаас 2018 оны арваннэгдүгээр сард татагдан очсон, 19 настай байлдагч өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унахад бусад нь түшиж цэргийн байранд оруулан, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, удалгүй нас барсан байдаг.

2019 оны гуравдугаар сарын 28. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг Налайхын элсний карьер орчимд гарч байв. Ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэн байдаг.

2019 оны тавдугаар сарын 26. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А амиа алдав.

Энэ үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Нямаагийн Энхболдын хувьд ямар нэгэн байдлаар тайлбар өгөлгүй явсаар албан тушаалаасаа буусан нэгэн. Тэрбээр одоогийн парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүнээр тодорч, уг эрэмбээрээ Тусгай хяналтын хяналтын дэд хороог даргалж явна.

13 сэтгэгдэл

  1. Avatar

    Б

    2021-03-31

    Хүүхдээ цэрэг нэртэй аллагад хэн явуулрав дээ

    • Avatar

      Зочин

      2021-04-02

      Дарга гeнeарлууд нь албан тушаалаа өх дургүй юм бишүү. Аргалаад өнгөрөх болтой.

  2. Avatar

    Гуниг

    2021-03-31

    Ганц хүүгээ уг нь цэрэгт заавал явуулна, хатуужуулна гэж боддог юм. Одоо бол ямар гай ч болоо билээ гэж бодох юм

  3. Avatar

    eej

    2021-03-31

    Yabsan huugiinhee araas sanaa zobj suuna.

  4. Avatar

    Угангоо

    2021-03-31

    манай хамаатаны хүүхэд цэрэгээс ирээд чих хатуу болцон яагаад ийм болов гэхэд цэрэгт шанаадуулсаар байгаад гэж байсан энгээд энэ насаараа сонсгол муу болсон гэсэн үг энэ ч гэсэн жижиг хэрэг биш шүү

  5. Avatar

    Зочин

    2021-03-31

    Цэргийн ангийн захирагч салаан дарга гэсэн нөхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж шоронд хатаах хэрэгтэй. Тэрнээс сайдыг огцруулах бол буруу доод шатны албан тушаалтангуудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

  6. Avatar

    Оюун

    2021-03-31

    Ганц хүүгээ цэрэг нэртэй яргилал алуурчийн газарлуу хэзээ ч явуулахгүй ээ

  7. Avatar

    Нар

    2021-03-31

    Баттулгын хийж буй ажил арын хаалгаар танил талаа авчирч ирээд генерал цол өгөад хэдхэн сар ажиллуулаад дахиж солиод мөн генерал цол өгнө

  8. Avatar

    иргэн

    2021-03-31

    Цэргийн албыг улс орны бүтээн байгуулалтад ашиглах хэрэгтэй байна.Зам тавих барилга барих өчнөөн ажил байна шүү дээ.Үхтэл нь зодож дарамталдаг тогтолцоогоо бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй.

  9. Avatar

    Хүүтэй хүн бүр

    2021-03-31

    Би хүүтэй хүн. Миний хүүг ийм болговол би зэвсэг бариад ч хамаагүй хамааралтай болгоныг нь хариуг нь өгнө.

    • Avatar

      saraa

      2021-03-31

      iim aidastai gazatluu hench hvvgee er hvn bolood ir gehgvi 3hvv 4 eregtei dvvtei hvn eleg bvten amdarmaarl bnshdee

    • Avatar

      Нар

      2021-04-01

      Сайн байна уу? Олон жилийн түүх яримаар байна. Манай ах цэрэгт яваад ирээгүй ер нь 032 ангид байсан би хүүхэд байсан болохоор би зөндөө уйлсан даа одоо би ээж болсон 3 хүүхэдтэй ер нь хүүтэй болвол цэрэгт явуулахгүй гэж бодож явдаг.😪😪😪🙏🙏🙏

  10. Avatar

    зочин

    2021-04-02

    би хүүтэй эх хүн хүүгээ цэрэгт явуулахгүй тэтгэвэрийн зээл аваадл дүйцүүлэхийн мөнгийг өгнө хүний амь нас ийм хямдхан байдаг юм уу зхжш сайд дарга ажилаа хий чадахгүй бол ажилаа өг алийн болгон ийм эмгэнэлт явдал гарах вм бэ хүний амь хайран бна шүү эрхэм дарга сайд нараа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet