8 сарын 3, Даваа
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Монгол гэр МОНГОЛООС минь хальжээ

Зөвхөн нүүрс, алт, зэсийг гадагш гаргадаг гэх ойлголтонд шинээр “монгол гэр” нэмэгдэв. 2016 онд 1500 гэр экспортолсон бол 2018 онд 2500 гэр гаргажээ. Жилд 5 тэрбумаас багагүй төгрөгийн орлого авчирдаг болсон байна. АНУ, Япон, БНСУ, Австри, Их Британи, Итали, Франц, Испани зэрэг орнуудаас захиалдаг аж. Мөн Америк тивд 90 мянга, Европт 49 мянга, Азид 70 мянга, Австралид 17 мянган монголчууд ажиллаж амьдардаг нь гэрийн экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Image may contain: outdoor

2012 онд Копенхагенд болсон уур амьсгалын өөрчлөлтийн хурлын үеэр монгол гэрийн хэлбэртэй эсгий дулаалгатай сууцыг “XXI зууны сор бүтээл” хэмээн тодорхойлжээ. Дэлхийн хүн ард эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг илүүд үзэж, аль болох байгальтайгаа ойр байхыг эрмэлздэг болсноор монгол гэрийг сонирхдог болж аль хэдийнэ олон чиглэлээр ашиглаад эхэлчихэж. Урлаг соёлын арга хэмжээ, загварын шоу, хурим цэнгүүн, үзэсгэлэн худалдаа, хүүхдийн эко цэцэрлэг, байгаль хамгаалагчийн сууц, загасчлах аяллын отог, ресторан, кафе, жуулчны бааз тэр байтугай дуу бичлэгийн студи болгосон сурагтай. Нэгэн гадаад хүн хар өнгийн гэр захиалж хийлгэсэн нь рок хөгжимд дурлагч байсан гэх.

Гэрийг гадагш тээвэрлэхэд экспортын идэвхтэй үед 30-45 хоног зарцуулдаг. Захиалга өгсөн гадныхан тайлбарлах шаардлагагүйгээр монгол гэрийг судалчихсан байдаг гэнэ. Сонирхолтой нь гэрийн экспортоос олдог орлого хилийн чанадаас авчирдаг майхан, саравчны импортыг давдаг болжээ.

via Buyan Choi

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш