НИЙТЛЭЛЧ

Сайд Ц.Нямдоржийг “ЭРЭН СУРВАЛЖИЛЖ” байна

Гэрэл зургийг MPA.mn

Цэндийн Нямдорж. Энэ нэр Монголын хуулийн салбарт хадагдаад яг 40 жил болж байна. Хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын их сургуулийн хуулийн ангийг дүүргэн, Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавихаар болж, цэргийн коллегийн хуралд суусан 1981 оноос эхэлж тооцвол. Прокурорт ажилласан долоон жилийн хугацаанд хэлтэс, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч болтлоо дэвшжээ. Энэ хооронд АН-ын дарга асан С.Эрдэнийг хүний аминд халдаад шоронд явж байхад нь хэргийг нь уншиж байсан прокурор хүн, 1984 онд. Улмаар Хууль зүйн Тэргүүн дэд сайд, түүнээс хойш таван удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан намтар нь түүнийг эзэмшсэн мэргэжлээсээ холдох нь битгий хэл, харин ч “уяатай” явж ирснийг илтгэнэ.

Үндсэндээ Ц.Нямдорж гэдэг хүн төрд тасралтгүй зүтгэсэн 40 жилийнхээ 13-д нь сайдын алба хашиж, 28-д нь хууль тогтоогчийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ хооронд УИХ-ын дэд болон даргаар ажилласан гурван жил нь ч багтана. 2020 оны ээлжит сонгуульд өвдөг шороодсоныг эс тооцвол 1992 оноос тасралтгүй Төрийн түшиж ирсэн түүний хувьд 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийх нь хэлснээр өнгөрсөнд хуримтлуулсан Ц.Нямдоржийн мэдлэг, туршлага хэрэгтэй болжээ.

“Нэгдүгээрт, харьцангуй залуу хүмүүсээс бүрдсэн Засгийн газарт туршлагатай хүн хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, энэ Засгийн газар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд цэг тавьж, мухарлах ёстой гэж үзэж байгаа учир түүнийг танхимдаа урьсан” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухайгаа товч тодорхой тайлбарласан удаатай. Тийм ч байж болох. Төрд зүтгэсэн он жил, хашсан албан тушаалынхаа туршлагаар Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнэ шиг шинэ залуу Ерөнхий сайдын хамгийн сайн түших багана, тулах цэг нь болж мэднэ.

Хахир зантай ч өөрийн гэсэн харизмтай, хамгийн гол нь 1992 оноос хойш Монголын төрд болсон үйл явдлыг он, сар, өдөртэй нь хэлдэг Ц.Нямдорж шиг туршлагатай улстөрч манайд цөөн, гарын арван хуруунд багтана. Хуулийн сайдаар ажиллахдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдож, түүнээс хойш 21 дэх жилдээ буюу өнөөдөр ч холбоо хэлхээтэй яваа нь нэгийг өгүүлэх шиг. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг анхлан шүүрэн авч, 2020 оны сонгуульд нэр дэвших хүртлээ ТУГАА болгосон нь Ц.Нямдоржийг нийгэмд “гол дүр”-ийн тоглогчоор харуулах шалтгааны нэг. Гэвч УИХ-ын ээлжит сонгуульд өвдөг шороодсоноосоо хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ганцхан хүн бүлх залгисан юм шиг чимээгүй яваа нь Ц.Нямдорж. Үүнийг “Ковид-19”-ийн цар тахалтай холбон тайлбарлаж болох ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тамга атгасан өдрөөс өрнөж эхэлсэн дуулиантай үйл явдлын утасны үзүүр сайд Ц.Нямдоржийг эрэн сурвалжлахад хүргэж эхэллээ.

Тиймээс нийгэм, улс төрийн хүрээнд үүсээд байгаа анхаарал татахуйц зарим асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос асуух асуулт байна. Хариулахгүй байх нь түүнд ХУУЛИАР олгосон эрхийн асуудал ч ээдрээтэй, эргэлзээ төрүүлэм эдгээр асуудлын эзэн холбогдогч яах аргагүй ТЭР учраас.

АСУУЛТ 1

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ А.Гансүх нарыг шүүхэд болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үйл ажиллагаад нөлөөлсөн гэж зарласан. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

АСУУЛТ 2

-Уг хэрэгтэй холбоотойгоор зарим баримтыг ярьснаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр хууль зөрчсөн үү. Энэ нь шүүхэд нөлөөлсөн оролдлого мөн үү?

АСУУЛТ 3

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны алба хаагчид ОХУ руу томилолтоор яваад ирэхдээ 20 сая ам.доллар оруулж ирсэн гэх мэдээллийн ард гүйцэтгэх ажиллагаа явагдсан уу. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл үү?

АСУУЛТ 4

-Тагнуулын дарга асан Б.Хурц нарыг Т.Чимгээ, Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, шүүхээс ял оноосон ч батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Энэ хэр үндэслэлтэй вэ?

АСУУЛТ 5

-Тантай холбоотой улсын нууц задруулсан, задалсан, 17 байрны хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн зэрэг маш олон гэрчтэй хэрэг прокурор дээр дараастай байгаа юу. Өөрийнхөө хүсэлтээр шалгуулах, цаашлаад энэ бүх эргэлзээ хардлагад цэг тавих сонирхол Танд бий юү?

АСУУЛТ 6

-Генерал Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газрын даргад, Улсын ерөнхий прокурорд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн хавтаст материалыг нууцаас гаргаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан нь үнэн үү. Хэргийг нууцаас гаргах эсэх асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

АСУУЛТ 7

-Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүний хувьд хар тамхины хэргээр баривчлагдсан хүн хоёр хар тамхи хэрэглэгч олж өгвөл хэргийг нь хөнгөлдөг болсон гэж хэр бодитой мэдээлэл вэ. Мөрдөн байцаагчийн даалгавраар хоёр найзыгаа дуудаж, буудалд оруулаад хувцас хунар руу нь хар тамхи шургуулж үлдээгээд цагдаад мэдэгддэг гэж үнэн үү?

2 сэтгэгдэл

  1. Avatar

    Ц.Элбэгдорж

    2021-03-29

    Мэнгэ нь дөнгө болсон хүн

  2. Avatar

    Зочин

    2021-03-31

    Энэ муу физдаа , зөнөгийг Монголоос бүр мөсөн зайлуулах хэрэгтэй ,энэ новш Зоригийн хэрэгийг илэрүүлэх ёстой хүн, илэрүүлэхгүй байгаа шалтгаан нь МАН холбоотой учир , яагаад гэвэл , энэ 5удаа ХЗ сайд хиийсэн , Хурцын хэлдэг үнэн, Нямдоржийг шохонд хиййж тамлаад агвөл хэлээд өгнө….

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet