Live
COVID-19

УОК: Нийслэлд хөл хорио тогтоохгүй. Хотоос гарах болон зарим аймгуудын хөдөлгөөнийг 14 хоног хаана

22.10 цагт: Шадар сайд С.Амарсайхан:

-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглож байна. УОК-ын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл,

  • Гамшгийн үеийн УЛААН түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авах,
  • Тархалтыг хумих чиглэлээр ажиллах,
  • Хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх,
  • Уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх,
  • ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх,
  • Дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлэх,
  • Иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сайтар сахиулан ажиллах ШИЙДВЭР гаргалаа.

Хаана, хаанаа халдвар хамгааллын дэглэм барихгүй бол бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна.

Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал бид дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд УЛААН түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна.

СЭТГҮҮЛЧ: -УОК-ын ажилтнуудаас халдвар илэрсэн гэсэн. Үнэн үү?

-УОК-ын 11 албан хаагчаас халдвар илэрсэн.

СЭТГҮҮЛЧ: -Вакцин хийлгэсэн иргэдээс халдвар илэрч байна. Хэчнээн хүнээс илэрсэн бэ?

-Вакцин хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн тохиолдол гарсан.

СЭТГҮҮЛЧ: -Өдөрт илэрч байгаа халдварын тоо үнэн, худал гэсэн мэдээлэл их байна. Үүнд албан ёсны мэдээлэл өгнө үү?

-Нэг дороос олноороо халдвар илэрч байна. Тухайлбал, ШШГГ-ын харъяа газраас 285 хүний 117-гоос нь халдвар илэрсэн. Хаана хаанаа сэрэмжтэй ажилламаар байна. Халдвар огцом нэмэгдсээр байвал маргааш ч хатуу хөл хорио тогтоож болно.

СЭТГҮҮЛЧ: Халдвар аваад эдгэрсэн иргэдийг гурван сарын хугацаанд PCR өгч болохгүй, эерэг гарна гэж хэлжээ. Эдгээр хүмүүс бас эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага гарч байна. Гэтэл эрүүл мэндийн газрууд шинжилгээ өгсөн байх ёстой гэж байгаа юм. Энэ зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

-Халдвар аваад эдгэрсэн иргэн гурван сарын хугацаанд PCR шинжилгээ өгч болохгүй гэсэн албан бичиг, заавар, журам байхгүй. Өөрөөр хэлбэл, эдгэрсэн хүмүүс сарын дараа, хоёр сарын дараа гээд хэзээ ч шинжилгээ өгч болно.

СЭТГҮҮЛЧ: -Коронавирусийн голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханы хүний нөөц туйлдаа хүрсэн гэх мэдээлэл байна. Үүнд тодорхой мэдээлэл өгөөч?

-Өдөрт 200 тохиолдол бүртгэгдэж байхад хүрэлцэж байсан. ХӨСҮТ-ийнхөн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Бүтэн 28 хоног гэр бүлтэйгээ уулзахгүйгээр бүтэн жил гаран ажиллаж байгаа нь хүний нөөцийг маань сэтгэл санаагаар туйлдуулж байна.

СЭТГҮҮЛЧ: -Бөхийн өргөө, “Буянт-Ухаа” спорт цогцолборт ор гаргасан. Өнөөдөр 437 тохиолдол илэрлээ. Маргааш энэ хэмжээний халдвар бүртгэгдвэл иргэдийг хаана тусгаарлах вэ.

-Бөхийн өргөө, “Буянт-Ухаа” спорт цогцолборыг нөөцөнд бэлдсэн байгаа. Иргэдийг тусгаарлахаар юу юугүй байршуулахгүй.

СЭТГҮҮЛЧ: Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс сорьц авах тест бүтээх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Шүлснээс сорьц авах тест үйлдвэрлэлд ороход бэлэн болсон. Өнөө, маргаашгүй энэ ажил эхэлнэ.

ДОТООДЫН ӨВЧЛӨЛИЙН ТҮВШИН:

22.00 цагт: Халдварын тархалт өндөр Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймгийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд улаан түвшинд шилжүүлжээ.

21.30 цагт: Улсын онцгой комиссын X хуралдаан Төрийн ордонд болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууулах гэж байна. Хуралдаанаар цар тахлын дэгдэлтийг тогтоохын тулд хөл хорио тогтоох тухай асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, хөл хорио тогтоохгүй. Хотоос гарах болон зарим аймгуудын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргажээ.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Zochin

    2021-03-27

    УБ-аас гарах хадөлгөөнөө нээж Ногоон өүсэд баахан халдвар тараачаад хаачихваа гэж. Мхш сайн удирдаж бн

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet