ЭДИЙН ЗАСАГ

МХБ: ТOP-20 индекс 0.54 хувиар буурав

Өчигдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 251,676,395.71 төгрөгийн үнийн дүн бүхий 1,175,529 ширхэг хувьцаа арилжигдсан гэж МХБ-ээс мэдээллээ. 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан үнэт цаасны ханш тогтвортой байжээ. Үүнээс, “Силикат” ХК (SIL+10.00%) болон “Хай би ойл” ХК (HBO +7.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” ХК (ETR -15.00%) болон “Би ди сек” ХК (BDS -8.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байсан байна.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 61,473 ширхэг нэгж эрхийг нийт 14,715,954 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.54 хувиар буурч, 34176.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,372,753,801.83 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet