6 сарын 5, Баасан
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Хар онгоц МОНГОЛД

“Luxury” аялал зохион байгуулдагаараа дэлхийд алдартай АНУ-ын TCS World travel компаний хар өнгийн “Боинг 757” онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардаад буцжээ.

“Умардын зун” аяллыг өнгөрсөн зургадуугаар сарын 28-наас долдугаар сарын 20 хүртэл хугацаанд зохион байгуулж, маршрутандаа долоон орныг сонгож төлөвлөсөн бөгөөд үүний гурав дахь орон нь Монгол байжээ. Тус аялалд нийт 50 жуулчин багтсан ба аяллын ахлагчаар дэлхийн долоон тивд 100 гаруй улс орноор 30 удаагийн аяллыг амжилттай удирдсан Иоханн Гордон хэмээх эмэгтэй ажиллажээ. “Умардын зун” аяллын багт багтах нэг жуулчин 104905 ам.доллар төлсөн бөгөөд онгоц, зочид буудал, хоол хүнс, өдөр тутмын үйл ажиллагааны зардал багтжээ.

АНУ-ын Сиэтл хотоос Японы Киото, Монголын Өмнөговь, Горхи Тэрэлж, ОХУ-ын Казан, Санкт-Петербург, Норвегийн Свалбард арал, Исландын Рекьявик, Гренландын Илулиссат, АНУ-ын Бостон хот гэсэн маршруттай аялжээ. Монголын говийн хамгийн зэрэглэл өндөр, дэлхийн шилдэг эко 50 лодж-д байнга шалгардаг “Говийн гурван тэмээт” бааз, Гацуурт компаний Тэрэлж зочид буудал, дэлхийн сүлжээ Шангри-Ла буудал зэрэгт үйлчлүүлсэн байна. Эл онгоц нь 1996 онд үйлдвэрлэгдсэн ба 2.13м өндөр кабинтай, 3.57м өргөнтэй, 36.12м урт, 80 хүний суудалтай, 52 унтлагын ортой, утасгүй интернет, сансрын холбоотой аж. Онгоцны дотоод засал, гаднах өнгийг Италийн алдартай зохион бүтээгчид хийж арьсан суудал, гар хивсээр гоёсон гэдэг.

Дэлхийн ийм алдартай аяллын компаний онцгой нэгэн маршрутанд Монгол орон багтсан нь таатай сайхан үйл явдал юм. Аяллын энэ баг дахин Монголд ирээсэй ….
via Buyan Choi

Хариулах


Дээш