ХҮҮХЭД

ӨСВӨРИЙН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) уралдаан нь Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг шинжлэх ухаантай уялдуулах зорилго бүхий уралдаан юм. Энэхүү уралдааныг 2017 оноос Хүүхдийг Ивээх сан болон “Хөгжлийн шийдэл” ТББ Монгол Улсдаа зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэж олон улсын уралдаанд оролцуулж байгаа билээ. 2019 оноос Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар тогтмол дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Европын холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих” төсөл хамтран ажиллаж байна.

Энэхүү уралдаан нь ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадвар зэрэг хувь хүний ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой. Энэ жилийн GYEC уралдаан нь 21 аймгийн хэмжээнд буюу Монгол улсын бүх ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тэмцээн хоёр төрлөөр, бүхэлдээ цахимаар зохион байгуулагдах юм. Тодруулбал,  

  1. GYEC Олон улсын тэмцээнд оролцох гурван багийг шалгаруулах уралдаан. Англи хэлээр, гурван үе шаттай зохион байгуулагдана.
  2. GYEC үндэсний уралдаан. Монгол хэлээр, хоёр үе шаттай болно.

Уралдааны шатууд болон сургалтууд гэх мэт бүх үйл ажиллагаа цахимаар явагдана.

Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн 15-19 насны ахлах ангийн сурагчид найм хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг  Bayanzul.manaljav@savethechildren.org хаягаар холбогдон лавлана уу.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet