COVID-19

ДЭМБ: Цар тахал 2022 оны эхээр намжина

Коронавирусийн цар тахал ирэх 2022 оны эхээр намжиж магадгүй гэж ДЭМБ-ын Европын бүс хариуцсан тэргүүн Ханс Клюге мэдэгдлээ. Энэ оны сүүлч хүртэл халдварын тархалт буурч, улс орнууд ард иргэдээ дархлаажуулж, цар тахалтай тэмцэхээр авч буй арга хэмжээ нь үр дүнгээ өгнө гэж тэрбээр таамаглаж байна.

Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн өнгөрсөн хугацаанд вирусийн талаарх мэдээлэл, оношилгоо эмчилгээ, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад чамгүй үсрэлт гарсан гэж тэрбээр үзэж байгаа юм. Гэхдээ цар тахал намжсан ч коронавирус бүрэн устана гэсэн үг биш болохыг Ханс Клюге санууллаа.

“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс ч цар тахал намжиж, хүмүүс хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орох хугацааг 2022 он гэж таамагласан. Гэхдээ вирусийн мутациуд гарч байгаа нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээсээр байна.

Ташрамд, коронавирусийн халдвар авсан эхээс амьгүй ураг төрсөн тохиолдлууд Ирландад гарчээ. Одоогоор ийм дөрвөн тохиолдол гараад буйг, цаашид энэ талаар нарийвчлан судлах шаардлагатайг тус улсын эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Ураг амьгүй төрсөн шалтгаан нь эхэст халдвар орсонтой холбоотой байж магадгүйг эмч нар мэдэгджээ.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet