Live
COVID-19

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдлээ

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн (нийт таван иргэн) тохиолдол өнөөдөр үдээс хойш бүртгэгдлээ. Энэ талаар аймгийн Онцгой комиссын дэд дарга, ОБГ-ын дарга, Хурандаа Н.Төмөрбаатар, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар мэдээлэл өглөө.

Тодруулбал, батлагдсан тохиолдолын ойрын хавьтал бүхий Зуунмод сумын 62 иргэнд PSR шинжилгээг ХӨСҮТ-д хийхэд 58 иргэний хариу сөрөг, дөрвөн иргэний хариу эерэг гарчээ.

Анхны халдвартай иргэн З нь хоёрдугаар сарын 26-нд Зуунмод суманд очсон бөгөөд энэ сарын 1-нд нийслэлд ирээд шинжилгээ өгөхд ийнхүү халдвартай нь батлагджээ. Иймд сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хаасан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet